Нүүр хуудас Нийгэм Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд Комиссарын төлөөлөгчид анх удаа айлчилж байна.

Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд Комиссарын төлөөлөгчид анх удаа айлчилж байна.

132
0

Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд Комиссарын хуулийн ахлах зөвлөх Л.Хадирка, улс төрийн ахлах зөвлөх М.Фумагалли, төслийн ажилтан Михайл Ангерман нар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст  зочилж, Комиссын дарга Ж.Бямбадорж, Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл нартай уулзжээ.

Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд Комиссарын төлөөлөгчид манай улсад анх удаа айлчилж буй бөгөөд Комиссарын албаныхаа үйл ажиллагааг танилцуулж, Монгол Улс дахь үндэстний цөөнхийн эрхийн асуудлаар мэдээлэл авч, харилцан санал солилцсон байна.

Хүний эрхийн Үндэсний Комисс нь байгуулагдсан цагаасаа үндэстний цөөнхийн эрхийн асуудал анхаарал хандуулж ирсэн бөгөөд ялангуяа казах, тува хүүхдийн сурч боловсрох эрхийн асуудлаар судалгаа, дүн шинжилгээний ажлыг хийж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 2004, 2010 илтгэлүүдэд үндэстний цөөнхийн эрхийн асуудлыг тусгайлан оруулж санал, зөвлөмжийг холбогдох албан тушаалтан, байгууллагуудад хүргүүлж, УИХ, Засгийн газраас тухайн асуудлаар тогтоолуудыг баталж хэрэгжүүлж ирсэн аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here