30/01/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Өвлийн наадмын хүрээнд гэр бүлийн…

Өвлийн наадмын хүрээнд гэр бүлийн БУУХИА тэмцээн болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас хоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Тус өвлийн наадмын хүрээнд гэр бүлийн буухиа тэмцээн болон олс таталтын тэмцээнийг зохион байгуулах юм.

Гэр бүлийн буухиа тэмцээнд нэг багийн бүрэлдэхүүн /аав, ээж, эсвэл эмээ, өвөө, 12 хүртэл насны 1 хүүхэд/ 3 гишүүнтэй байх бол олс таталтын тэмцээний нэг баг 5 эрэгтэй, 3 эмэгтэй гишүүдийн бүрэлдэхүүнтэй байна.

Гэр бүлийн буухиа тэмцээн 11:00-13:00 цагийн хооронд, олс таталтын тэмцээнийг тухайн өдрүүдийн 13:00-16:00 цагийн хооронд зохион байгуулна. Тэмцээн тус бүрт эхний 1, 2, 3 байрыг шалгаруулна. Байр эзэлсэн багуудад өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагын шагналыг гардуулах юм.

“Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр зохиогдох уралдаан тэмцээн болон ивээн тэтгэгчдийн нийт шагналын сан 10 сая төгрөг. Нийслэлийн иргэд та бүхэн улиран одож буй Гал тахиа жилээ үдэн гэр бүлийн хамт амралтын өдрүүдээ зугаатай өнгөрүүлээрэй.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.