Нүүр хуудас Нийгэм “Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд” сэдэвт уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна

“Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд” сэдэвт уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна

173
0

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас “Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд” сэдэвт уралдааныг зарлаж байна.

Тус уралдааны гол зорилго нийслэлийн залуучуудын нийгмийн идэвхи, оролцоог нэмэгдүүлэх, хотын соёл, хөгжил, тохижилтод залуучуудыг оролцуулах, залуучууд манлайлсан хот болоход хувь нэмрээ оруулах, хэрэгжүүлж болохуйц шинэ санаа, санаачилгыг дэмжих, бүтээлч хандлагад уриалахад оршиж байгаа юм.

“Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд”, “Нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шинэ санаа, шилдэг технологи” зэрэг сэдвийн хүрээнд оролцох боломжтой.

Оролцогчид тавигдах шаардлага:

Инновацийн шийдэлтэй шинэлэг санаа дэвшүүлсэн байх
Судалгаа шинжилгээний арга зүйн ашиглалт, боловсруулалт сайтай байх
Гаргасан дүгнэлт бодитой байх
Асуудлыг бодитоор шийдвэрлэх боломжтой байх
Оновчтой, товч бөгөөд тодорхой илэрхийлсэн байдал
Зарлагдсан сэдвийн агуулгад нийцсэн байх

Уралдаанд оролцохыг хүссэн залуучууд төслийн танилцуулгыг энэ сарын 24-өөс ирэх сарын 5-ны өдрийн 17:30 цаг хүртэл нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны 203 тоот НЗХГ-ын байранд өөрийн биеэр авч ирж өгөх болон [email protected] и-мэйл хаягаар илгээнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг 8801-1724, 9006-7002 дугаарын утсанд холбогдож авах боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here