Нүүр хуудас Нийгэм “Магнай Трейд” компанийн эрхийг цуцлах

“Магнай Трейд” компанийн эрхийг цуцлах

285
0
“Магнай Трейд” компанийн эрхийг цуцлах
“Магнай Трейд” компанийн эрхийг цуцлах
“Магнай Трейд” компанийн эрхийг цуцлах саналыг хүргүүлжээ
ШӨХТГ-аас шатахууны хомстол болон зарим төрлийн авто бензиний үнэд өөрчлөлт орсонтой холбогдуулан мэдээлэл хийлээ. ШӨХТГ-ын дарга Б.Лхагва “Жил бүр аж ахуйн нэгжүүд байсхийгээд л үнээ нэмнэ, бидний үйл ажиллагаанд доголдол гарч байна гэх асуудлыг тавьдаг учраас  ШӨХТГ-аас өнгөрсөн онд бид тус ААН-үүдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, зөвлөмж өгсөн.

Энэ зөвлөмжийн хүрээнд:

Нэгдүгээрт, зохиомол бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй, бүтээгдэхүүн борлуулалтыг зогсоохгүй, хэмжээг хязгаарлахгүй байх.
Хоёрдугаарт, Бараа бүтээгдэхүүний үнийг харилцан тохиролцож тогтоохгүй байх.
Гуравдугаарт, Бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг тогтоохдоо бусад ААН-ийн үнийг аялдан дагахгүй, өөрийнхөө компанийн өртөг зардалд үндэслэн тогтоож байх.
Дөрөвдүгээрт, Аж ахуй эрхлэгчид зах зээл дээр бодитоор өрсөлдөх
Тавдугаарт, Аж ахуй эрхлэгчдээс зах зээлийн нэмэлт нөхцөлийг шаардах. Зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзахгүй байх
Зургадугаарт, хэрэглэгчийг стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнээр хангах

Эдгээр зөвлөмжийг өгснөөс хойш нефть импортлогч ААН-үүд өнгөрсөн хугацаанд хоёр удаа зөрчил гаргалаа. Шатахууны хомсдол үүсгэж, үнэнд өөрчлөлт оруулахыг бид зөвшөөрч болохгүй юм.

Нэгдүгээр сарын 9-ний байдлаар гурван компани хомсдол үүсгэсэн алдаа гаргасан. Тиймээс тус байгууллагуудын эрхийг түдгэлзүүлэх болж байгаа юм. Хоёр удаа давтан алдаатай үйлдэл хийсэн учраас “Магнай Трейд” компанийн эрхийг цуцлах саналыг УУХҮЯ-нд манай байгууллагаас хүргүүлж байна. Мөн “Магнай Трейд”, “Тэс Петролеум”, “Петровис” компаниудад Зөрчлийн хэрэг нээн, шалгаж байгаа. Зөрчлийн тухай хуулийн дагуу тухайн бараа бүтээгдэхүүний жилийн борлуулалтын орлогын зургаа хүртэлх тэнцэх хэмжээний торгодог.

Үнийн зөвлөл ямар ч шийдвэр гаргаагүй байхад, аль ч ШТС үнээ нэмэх ёсгүй юм” гэсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here