Нүүр хуудас Нийгэм 100 айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 км замыг өргөтгөнө

100 айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 км замыг өргөтгөнө

769
0
100 ailiin zamiin zaswar
Одоо байгаа есөн метрийн өргөнийг 14 метр болгон өргөтгөж, хоёр талд нь гурван метр явган хүний болон дугуйн зам барих юм
~100 айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 км замыг өргөтгөнө~

100 айлын уулзвараас хойш 32-ын тойргийн уулзвар хүртэлх замын өргөтгөн шинэчилж засварлах гэж байгаа аж. Энэ талаар НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра хэлэхдээ

“Бидний хувьд ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврын дагуу 100 айлын уулзвараас хойш 32-ын тойргийн уулзвар хүртэлх 1,6 км авто замын зураг төслийг одоо байгаа есөн метрийн өргөнийг 14 метр болгон өргөтгөж, хоёр талд нь гурван метр явган хүний болон дугуйн зам барихаар зураг төслийг нь гүйцэтгэж байна. Зургийн ажил энэ долоо хоногт бэлэн болно, гагцхүү замын ажил эхлэхэд трасст орсон газар доорх шугам сүлжээний асуудлыг шийдэх шаардлага тулгарч байна”

гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here