Нүүр хуудас Нийгэм 12 алба хаагчид “Хяналтын улсын байцаагч”

12 алба хаагчид “Хяналтын улсын байцаагч”

234
0
12 алба хаагчид
12 алба хаагчид "Хяналтын улсын байцаагч"
12 алба хаагчид “Хяналтын улсын байцаагч”-ийн эрх олголоо
Гадаадын иргэн, харьяатын газраас Хяналтын улсын байцаагчийн эрх олгох сургалтыг 2018. 01.15- 2018. 02. 
02-ны хооронд зохион байгууллаа.

Уг сургалтад ГИХГ-ын Төв болон Буянт-Ухаа дахь газар, Зүүн бүс дэх газар, Хойд бүс дэх газар, Өмнөд бүс дэх газар, Баруун бүс дэх газрын албан хаагчдаас шалгарсан 14 албан хаагч хамрагдсан бөгөөд хөтөлбөрийн дагуу 15 хоногийн сургалтад бүрэн хамрагдсан албан хаагчдаас ГИХГ-ын газрын даргын тушаалаар байгуулагдсан Шалгалтын комисс сорилын болон ярилцлагын шалгалт авсан юм.

Тэгвэл шалгалтад 70 буюу түүнээс дээш оноо авч тэнцсэн Хяналт шалгалтын газрын 12 албан хаагчид 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналтын улсын байцаагчийн эрх олголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here