Нүүр хуудас Нийгэм 16 сургуулийн ойролцоох авто замыг хүүхдэд аюулгүй болгов

16 сургуулийн ойролцоох авто замыг хүүхдэд аюулгүй болгов

330
0
huuhed-zamiin-hodolgoon
16 сургуулийн ойролцоох авто замыг хүүхдэд аюулгүй болгов
~16 сургуулийн ойролцоох авто замыг хүүхдэд аюулгүй болгов~

Сургууль орчмын бүсийн ойролцоох авто зам, замын хөдөлгөөний нөхцөл байдал сургуулийн хүүхдүүдийн аюулгүй зорчих байдалд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байсан.

Тиймээс өнгөрсөн онд нийслэлийн 16 сургуулийн орчныг хүүхдэд аюулгүй болгон сайжруулах ажлыг эхлүүлж анхааруулах тэмдэг, сургууль орчмын бүсийн эхлэх, төгсгөл тэмдэг, хурд сааруулагч тэмдэг, явган хүний гарц тэмдэг,

дарааллын тэмдэг, лед самбар гэх мэт мэдээлэх тэмдгүүдийг байршуулахын зэрэгцээ хэвтээ тэмдэглэгээ, хурд сааруулагч, хайс хашлага, гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь шийдвэрлэж байгаа юм.

Энэ онд нийслэлийн Баянгол дүүргийн 113, “Сэтгэмж” цогцолбор сургууль, Баянзүрх дүүргийн 84, 111, Сонгинохайрхан дүүргийн 65,107,122,

Сүхбаатар дүүргийн 71, Хан-Уул дүүргийн 114, нийт 9 сургуулийн орчныг аюулгүй болгохоор ажиллаж байна гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here