Нүүр хуудас Нийгэм 2006 оноос хойш зохиогдож буй “Дээлтэй монгол” наадмын хөтөлбөр гарлаа

2006 оноос хойш зохиогдож буй “Дээлтэй монгол” наадмын хөтөлбөр гарлаа

274
0
Дээлтэй монгол наадам хөтөлбөр

“Дээлтэй монгол наадам” нь жил бүрийн долдугаар сарын 10-нд зохиогддог бөгөөд энэ жил Чингисийн талбайд 12 дахь жилдээ зохиогдох гэж байна.

Үндэсний хувцасны коллекциудыг сонирхож, үндэсний зан заншил, уламжлал, өв соёлыг харуулсан гэр, Mонгол наадгай, дээл урлал, язгуур урлаг, хөгжим, уран бичлэгийн болон казах түмний өргөөгөөр зочлох боломжтой байна.

Мөн өмнөх жилүүдийн адилаар нийслэлийн дүүргүүдийн шилдэг үндэсний хувцастай парад алхах юм.

Түүнчлэн уламжлал ёсоор шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, хамгийн сайхан дээлтэй хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч, шилдэг эрэгтэй, эмэгтэй үндэсний хувцастай оролцогч, шилдэг хүүхэд, шилдэг байгууллагыг тодруулна.

~”Дээлтэй монгол” наадмын хөтөлбөр гарлаа~

Иймд дахин давтагдашгүй, чамин хийц, өнгө загвартай дээл хувцсаараа гоёж тус наадамд оролцохыг нийслэлийн Аялал жуулчлалын газраас уриалсан байна.

Дээлтэй Монгол наадам анх 2006 онд зохиогдсон бөгөөд үндэсний хувцастай 200 оролцогч оролцож байжээ.

Дээлтэй Монгол наадмын хөтөлбөрийг хүлээн авна уу…

deeltei_mongol_naadam_hotolbor
Дээлтэй Монгол наадам хөтөлбөр

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here