Нүүр хуудас Нийгэм 2017 оны 10 сарын 24, Мягмар гараг, Дорнын зурхайд

2017 оны 10 сарын 24, Мягмар гараг, Дорнын зурхайд

99
0

НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХ БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2017.10.24, Мягмар гараг

Билгийн тооллын 5, Ангараг гараг

Наран ургах шингэх: 07.24-17.47

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Өнөөдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс  шинээр авахуулах буюу засуулбал эд,мал арвижна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here