Нүүр хуудас Нийгэм 2017 оны 6 сарын 29 Пүрэв гараг Дорнын зурхай

2017 оны 6 сарын 29 Пүрэв гараг Дорнын зурхай

285
0

Зуны дунд улаан  морь сарын хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

-Аргын тооллын: 2017.6.29, Пүрэв гараг

-Наран ургах шингэх: 04.56-20.55

-Барилдлага: Хүчин төгсөх

-Шүтэн барилдлага: Сансар

Өнөөдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай. Үс шинээр авахуулах буюу засуулбал Өнгө зүс сайжирна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here