Нүүр хуудас Нийгэм 2017 оны 7 сарын 25 Мягмар гараг Дорнын зурхайд

2017 оны 7 сарын 25 Мягмар гараг Дорнын зурхайд

151
0

Зуны адаг  улаагчин хонь сарын гурван хөх мэнгэтэй харагчин үхэр өдөр

Аргын тооллын: 2017.7.25, Мягмар гараг

Билгийн тооллын 2  Ангараг гараг

Наран ургах шингэх: 05.19-20.36

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Өнөөдөр  могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай. Үс  шинээр авахуулах буюу засуулбал  хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here