Нүүр хуудас Нийгэм 2017 оны 7 сарын 7 Баасан гараг Дорнын зурхайд

2017 оны 7 сарын 7 Баасан гараг Дорнын зурхайд

150
0

Зуны дунд улаан морь сарын гурван хөх мэнгэтэй хөхөгчин хонь өдөр

-Аргын тооллын: 2017.7.7   Баасан гараг

-Наран ургах шингэх: 05.01-20.52

-Барилдлага: Идэр

-Шүтэн барилдлага: Хурьцахуй

Өнөөдөр  хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай .Үс шинээр авахуулах буюу засуулбал  Эд мал арвижна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here