Нүүр хуудас Нийгэм 2017 оны 8 -р сарын 14- 21-нийг хүртэлх цаг агаарын мэдээ.

2017 оны 8 -р сарын 14- 21-нийг хүртэлх цаг агаарын мэдээ.

158
0

7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Баруун аймгуудын нутгаар: 14, 19-нд нутгийн зүүн хэсгээр, 15, 16-нд  зарим газраар түр зуурын бороо, 17, 18, 21-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур 16-18м/с хүрч ширүүснэ.  Хугацааны эхээр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 24-29 градус дулаан байна. 18-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 19-24 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 14, 15, 21-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд зарим газраар, 17, 18-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 24-29 градус дулаан байна. 19-нөөс сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 21-26 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 14, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 15,16-нд зарим газраар 17, 19-нд нутгийн баруун хэсгээр, 18-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 20-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 18-20м/с хүрч  ширүүснэ. 14, 15, 20, 21-нд бага зэрэг сэрүүн нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 20-25 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 26-31 градус дулаан байна .

Говийн аймгуудын нутгаар:  15, 16, 20-нд нутгийн зүүн хэсгээр, 19-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур 16-18 м/с, хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here