Нүүр хуудас Нийгэм 2017 оны 8 сарын 14 Даваа гараг Дорнын...

2017 оны 8 сарын 14 Даваа гараг Дорнын зурхайд

154
0

ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САРЫН
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын: 2017.8.14, Даваа гараг

Билгийн тооллын 22  Сумъяа гараг

Наран ургах шингэх: 05.45-20.07

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Өнөөдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа. Үс авахуулах буюу засуулбал: Идээ ундаа элбэг олдоно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here