Нүүр хуудас Нийгэм 22 настай эмэгтэй өлгийтэй үрээ хог…

22 настай эмэгтэй өлгийтэй үрээ хог…

232
0
22 настай эмэгтэй өлгийтэй үрээ хог...
22 настай эмэгтэй өлгийтэй үрээ хог...

Өнгөрсөн лхагва гаригт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ЭНЭМҮТ-ийн хажуугийн хогийн саванд өлгийтэй хүүхдээ хаясан хэрэг гарчээ. Тодруулбал, 15 цагийн орчимд хогийн саванд хүүхэд уйлж байгааг мэдсэн иргэн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна.

Мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хүүхдийн эхийг шуурхай эрэн сурвалжилж олж тогтоосон бөгөөд одоо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. А гэх 22 настай эмэгтэй төрүүлсэн үрээ ийн хогийн саванд хаясан байжээ. Нярай хүүхдийн хувьд амьд мэнд бөгөөд ЭНЭМҮТ-д эмчлүүлж буй юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here