Нүүр хуудас Соёл урлаг “Авьяаслаг Монголчууд-3” шоуны ялагчаар илбэчин С.Билэгт шалгарлаа

“Авьяаслаг Монголчууд-3” шоуны ялагчаар илбэчин С.Билэгт шалгарлаа

167
0
bilegt
"Авьяаслаг Монголчууд-3" шоуны ялагчаар илбэчин С.Билэгт шалгарлаа

“Авьяаслаг Монголчууд-3” шоуны эцсийн шатны шалгаруулалт /2018-12-16/-ний өдөр болж өндөрлөлөө. Ард түмнээс хамгийн их санал авч, 100 сая төгрөгийн эзнээр илбэчин С.Билэгт тодорлоо.

Тус шоуны хоёрдугаар байранд Буриадаас ирж оролцсон циркийн жүжигчин Дулмаа, Паша нар орсон бол гуравдугаар байранд 116 бүжгийн хамтлаг, дөрөвдүгээр байранд Б.Дуулал, тавдугаар байранд Ub Comedy-ийн Н.Амаржин орсон. Харин зургаадугаар байранд Б.Жавхлантөгс, долдугаар байранд Ундармаа шүүгчийн алтан базер болох Г.Гантогтох, наймдугаар байранд Д.Бердибек, есдүгээр байранд Б.Батболд, 10 дугаар байранд Assasins бүжгийн хамтлаг тус тус шалгарчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here