Нүүр хуудас Соёл урлаг АУЗ Ш.Сүрэнжав агсны нэрэмжит яруу найргийн наадам болно

АУЗ Ш.Сүрэнжав агсны нэрэмжит яруу найргийн наадам болно

105
0
surenjaw
АУЗ Ш.Сүрэнжав агсны нэрэмжит яруу найргийн наадам болно

Монгол Улсын төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Сүрэнжавын нэрэмжит “Эв нэгдэл цом” яруу найргийн анхдугаар наадам энэ сарын 15-нд болно.

Тус наадмыг Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо, МЗЭ-ийн “Цог” сэтгүүлтэй хамтран зохион байгуулах юм байна.

Ш.Сүрэнжав агсан “Тусгаар тогтнол аминаас үнэтэй” түүхэн уран сайхны кино туурвиж, үе үеийн залуусын эх орноороо бахархах олон шүлэг найраглал бичсэн. Мөн мэндэлсний нь 80 жилийн ой гуравдугаар сарын 15-нд тохиохтой холбогдуулан залуучуудын яруу найргийн анхдугаар наадмыг түүний нэрэмжит болгожээ.

Яруу найргийн наадамд оролцох найрагчдаас эх орон, эв нэгдлийн сэдэвтэй нэг бүтээл, хайр дурлал, залуу насны сэдэвтэй нэг бүтээлийг энэ сарын 11 хүртэл Тусгаар тогтнолын ордны 201 тоотод хүлээн авч байна.

Шалгарсан 30 яруу найрагчийн нэрийг цахим хуудсаар зарлана.

  • Тэргүүн байр нэг, “Эв нэгдэл” цом, нэг сая төгрөг,
  • дэд байр нэг, өргөмжлөл, 800 мянган төгрөг,
  • гуравдугаар байр нэг, өргөмжлөл 500 мянган төгрөгөөр тус тус шагнах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here