Нүүр хуудас Соёл урлаг Нууц товчооноос сэдэвлэсэн “ЧИНГИС ХААН” хүүхэлдэйн кино тун удахгүй…

Нууц товчооноос сэдэвлэсэн “ЧИНГИС ХААН” хүүхэлдэйн кино тун удахгүй…

818
0
Чингис хаан
Нууц товчооноос сэдэвлэсэн "ЧИНГИС ХААН" хүүхэлдэйн кино тун удахгүй...
“Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшнийг “Ocean Pictures”-ийн хамт олон, 5 жилийн хугацаанд бүтээж дуусгасан бөгөөд удахгүй олны хүртээл болно.
Энэ бүтээл Монгол Улсад кино урлаг үүсч хөгжсөн 80 гаруй жилийн хугацаанд дэлхийн стандартад нийцсэн 2D болон 3D хосолсон бүрэн хэмжээний анхны анимэйшн болж буйгаараа онцлог юм.

“Монголын нууц товчоо”-ноос сэдэвлэсэн “Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулгын ивээл дор бүтээжээ.

Тус хүүхэлдэйн киноны бүтээлд гадаад дотоодын олон анимейшны мэргэжилтэн хамтран ажилласан бөгөөд 2 жилийн судалгаа шинжилгээний дүнд байгалийн бүрэн зураглалыг гаргасан байна. “Ocean pictures”-ийн уг бүтээлийг монгол хүн зохиож, найруулсан бөгөөд морин хуур, хөөмий, ятга гээд монгол үндэсний хөгжмийн зэмсгүүдийг оруулж, монгол дуу оруулалттай хийснээрээ онцлог юм.

“Ocean pictures”-ийн албан ёсны вэб хуудаст “Монголын Нууц Товчоо”-оос сэдэвлэн бүтээсэн “Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшн хүүхэлдэйн киног алдартай “Walt Disney” компанийн формат чанарт бүрэн нийцсэн анимэйшн бүтээл болсон” хэмээн бичжээ.

Энэхүү бүтээлийн анхны трэйлерийн англи хувилбарыг үзэх боломжтой. “Чингис хаан” хүүхэлдэйн киног энэ сарын 31-ний бямба гарагаас эхлэн бүх кино театраар үзэгчдийн хүртээл болгоно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here