Нүүр хуудас Соёл урлаг Төрийн соёрхолт Н.Наранбаатар “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг найруулна

Төрийн соёрхолт Н.Наранбаатар “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг найруулна

317
0

Нийслэлийн иргэд жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-ний үдэш төв талбайдаа цуглаж, шинэ оноо хамтдаа угтдаг билээ. Энэ жил уламжлал ёсоор “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг энэ сарын 31-ний оройн 21:00-01:00 цагийн хооронд зохион байгуулах аж.

Энэ талаар Хотын даргын орлогч Ш.Анхмаа “Энэ жилийн арга хэмжээ хамтлаг, дуучдын шинэ жилийн холбогдолтой уран бүтээлээс бүрдэж байгаагаараа өмнөх жилүүдээсээ онцлог болно. Монгол Улсын төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулж байгаа. Олон нийтэд зориулсан ёслолын буудлага он солигдох мөчид болно. Бусад сонирхолтой содон үзүүлбэр, дуучдын тоглолтыг та бүхэн арванхоёрдугаар сарын 31-ний орой үзээрэй гэж иргэдээ уримаар байна” гэлээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here