Нүүр хуудас Соёл урлаг Увсын төлөөлөгчид олон улсын уралдааны сийлбэрийн төрөлд түрүүллээ

Увсын төлөөлөгчид олон улсын уралдааны сийлбэрийн төрөлд түрүүллээ

275
0
сийлбэрийн төрөлд
Увсын төлөөлөгчид "Сүхний баяр" олон улсын уралдааны сийлбэрийн төрөлд түрүүллээ.
Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Батбаяр ОХУ-ын Томск мужийн Аялал жуулчлалын газрын даргатай уулзаж  Томск мужаас жуулчдыг 10 гаруй төрлийн маршрутаар хүлээж авах боломжтой гэсэн нөхцөл боломжоо танилцуулжээ.

Харин Томскийн талаас бидэнд томоохон нуур, голууд дамнасан загасчлалын маршрутаар жуулчин явуулах бүрэн боломжтой гэсэн байна.

Томскийн аялал жуулчлалын газрын дарга Увс аймагтай хамтарч ажиллах хэд хэдэн тодорхой санал тавьснаас ойрын хугацаанд Увс аймгийн түүх, урлаг соёл, аялал жуулчлалыг Томск хотноо сурталчлан таниулах, мөн Томскийн урлаг соёлыг Увс аймагт сурталчилж хамтарч ажиллах саналыг ажил хэрэг болгохоор хоёр тал тохиролцжээ. Увс аймаг ба ОХУ-ын Томск мужийн хамтын ажиллагааны хүрээнд тус мужийн Амбан Захирагчийн урилгаар Увс аймгаас 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид “Сүхний баяр” олон улсын уралдаанд аймгийн байгаль орчны салбарынхан ч хамрагдсан юм.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн уг баярын сийлбэрийн төрөлд Увс аймгийн сийлбэрч Ч.Буянтогтох, Б.Гэрэлхүү нар “Бөртэ Чоно- Гуа марал” бүтээлээрээ оролцож тэргүүн байр эзэлсэн байна.

Тэднийг 50 мянган рублиэр шагнаж урамшуулжээ. Сийлбэрчид бэлэн бүтээлээр биш, өөрсдөө материалаа сонгож, олны нүдэн дээр бүтээл урладгаараа “Сүхний баяр” онцлог аж.  Энэхүү баярт Увс аймгийн төлөөлөгчид анх удаагаа оролцож, тэргүүн байр эзэлсэндээ сэтгэл өндөр байна. Томск муж нь 400 жилийн түүхтэй, 700 гаруй мянган хүн амтай, ОХУ-ын оюутан залуусын гэх тодотголтой томоохон хотуудын нэг юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here