Нүүр хуудас Соёл урлаг Өнөр бүлийн өрхийн тэргүүн Темон буюу Н.Учрал /УИХ-ын гишүүн/

Өнөр бүлийн өрхийн тэргүүн Темон буюу Н.Учрал /УИХ-ын гишүүн/

1085
0
Ih hurliin gishuun_duuchin_Uchral
Н.Учрал гишүүний гэр бүлийнхэн энэ сарын 31-нд Сонгинохайрхан дүүргийн 18,19,23,27,29 дүгээр хорооны 1000 хүүхдэд “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан бэлэг гардуулах гэнэ
~Өнөр бүлийн өрхийн тэргүүн Темон буюу Н.Учрал~

Цагтаа хип хоп уран бүтээл гаргаж, олон хит дууны эзэн явсан Темон буюу Н.Учрал хэмээх залууг бид сайн мэднэ. Өдгөө төрийн хар хүн болсон бөгөөд УИХ-ын залуухан гишүүдийн нэг.

Timon_Uchral
УИХ-ын гишүүн Н.Учрал дунд хүүгийн хамт

Н.Учрал гишүүний хувьд Темон гэх нэртэйгээр дуулж байх хугацаандаа эхнэртэйгээ танилцаж, гэр бүлийн амьдралаа зохиогоод 10 жилийг хамт үджээ.

Түүний гэргий Сэлэнгэ энэ сарын 9-нд амаржин бүл нэмснээр нэг хүү, хоёр хөөрхөн охинтой болж өнөр бүлийн өрхийн тэргүүн, өхөөрдөм үрсийн аав, ээж болцгоосон байна.

Дашрамд дуулгахад, Н.Учрал гишүүний гэр бүлийнхэн энэ сарын 31-нд Сонгинохайрхан дүүргийн 18,19,23,27,29 дүгээр хорооны 1000 хүүхдэд “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан бэлэг гардуулах сурагтай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here