Нүүр хуудас Соёл урлаг “The Voice of Mongolia” шоуны шүүгчид тодров

“The Voice of Mongolia” шоуны шүүгчид тодров

158
0
Voice
“The Voice of Mongolia” шоуны шүүгчид тодров
“Монгол телевиз”-ийн уран бүтээлчид дэлхийн шилдэг нэвтрүүлгийн нэг “The Voice” шоуг албан ёсны эрхтэй эх орондоо анх удаа зохион байгуулна.

“The Voice of Mongolia” шоуны шүүгчээр УГЗ С.Ононбат, МУГЖ Д.Отгонбаяр, Монгол Улсын Төрийн соёрхолт, Д.Болд, дуучин Д.Уламбаяр нарын шүүгчид шилдэг авьяастнуудыг шалгаруулах юм.
Тус шоуг нээлттэй шалгаруулалт, телевизээр гарах эхний шат буюу Сонсох шат, Халз тулаан, Хагас шигшээ амьд тоглолт, Финал буюу эцсийн шалгаруулалт гэсэн үе шаттай явуулна.
Дашрамд дурдахад, Голланд улсаас гаралтай “The Voice” шоу нь анх 2010 онд зохиогдож өдгөө дэлхийн 62 улсад хийгдээд байна. Энэхүү шоу нэвтрүүлэг нь “Авьяас, Чанар, Чадвар” гурвын төгс хослолоос бүрдэх бөгөөд “зөвхөн шилдэг”-үүд оролцдогоороо бусад авьяас тодруулах шоунаас ялгаатай аж.
Шоуг 2018 онд үзэгчдэд хүргэхээр төлөвлөжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here