Нүүр хуудас Спорт Голдэн Стэйт Уорриорс баг “ИВА-ийн аварга баг” боллоо

Голдэн Стэйт Уорриорс баг “ИВА-ийн аварга баг” боллоо

194
0

Кливлэнд Кавальерс болон Голдэн Стэйт Уорриорс багуудын финалын цувралын 5 дахь тоглолт Оракл Аренад явагдаж тоглолтын эхний хагасыг талбайн эзэд 71:60 гэсэн онооны давуутай дуусгаж чадсан.  Харин зочид гуравдугаар үед тэднээс илүү оноо авч тооны зөрүүг 3 оноонд хүртэл ойртуулж байсан билээ. Улмаар талбайн эзэд хамгаалалт довтолгоо аль аль талаараа илүү байж 129:120 харьцаатай талбай дээрээ Уорриорс  ялалт байгуулснаар 2016-2017 оны NBA-ийн аварга баг боллоо.

Энэхүү тоглолтод Голдэн Стэйт Уорриорс багаас Стефен Карри 34 оноо, 10 оновчтой дамжуулалт, Андре Игуодала 20 оноо, Дрэймонд Грийн 12 оноо, 10 самбар авсан бол Кэвин Дюрант 39 оноо, 7 самбар, 5 оновчтой дамжуулалт, 70%-тай довтолж, 5 холын шидэлт амжилттай болгож энэ үдшийн шилдэг нь байлаа.  Зочдоос Лэброн Жэймс 41 оноо, 13 самбар, 8 оновчтой дамжуулалт өгч NBA-ийн финалд трибл дабл дунджилсан анхны тоглогч болсон юм. Харин Кайри Ирвин 26 оноо, Ж.Р.Смит 25 оноо, Кэвин Лаав 6 оноо авч тааруу тоглолтыг үзүүллээ. Лэброн Жэймс NBA-ийн финалд 3-5 гэсэн амжилттай болж байна.

Улмаар 2014 оны улирлын үнэ цэнэтэй тоглогч, 8 удаагийн бүх одод, 4 удаагийн онооны аварга Кэвин Дюрант финалын үнэ цэнэтэй тоглогч боллоо. Кэвин Дюрант NBA-ийн финалд 35.2 оноо, 8.4 самбар, 5.4 оновчтой дамжуулалт, 55.6%-тай довтолж, холын зайнаас 47%-тай шидсэн юм.

Ийнхүү сүүлийн 3 жилийн хугацаанд NBA-ийн аваргын цомыг Голдэн Стэйт Уорриорс баг 2 дахь удаагаа өргөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here