Нүүр хуудас Спорт Дуэйн Вэйд улирлыг ӨНГӨЛӨГ дуусгах нь

Дуэйн Вэйд улирлыг ӨНГӨЛӨГ дуусгах нь

112
0
wade
Дуэйн Вэйд улирлыг ӨНГӨЛӨГ дуусгах нь

Америкийн алдарт сагсан бөмбөгчин Дуэйн Вэйд мэргэжлийн карьераа энэ улирлыг дуусгаад эцэслэх билээ. Тэрээр тоглолт бүрийн дараа тамирчидтай өмсгөлөө сольж, хүмүүстэй зургаа авахуулж байгаа аж.

Сүүлийн үед түүний шинэхэн үсний засалт ихээхэн сонирхол татаж байгаа. Зодгоо тайлах гэж байгаа нас нь явсан тамирчин гэхэд шинээр орж ирж байгаа залуухан тамирчин шиг үсний засалт байна хэмээн хүмүүс ярих болсон.

Бүх оддын тоглолтын үеэр сагсан бөмбөгт үс болон хувцасны чөлөөт стилийг оруулж ирсэн гэгддэг Аллен Айверсонтай ярилцах үеэр тэр Вэйдийг минь ийм засалттай болохыг санал болгожээ хэмээн хөгжөөн дэмжигчид нь хошигнох болжээ.

Ямартаа ч манай тамирчин сүүлийн тоглолтдоо үс шигээ гялалзсаар явах бололтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here