Нүүр хуудас Спорт Дэлхийд данстай бөх О.Балжинням 59 нас хүрлээ

Дэлхийд данстай бөх О.Балжинням 59 нас хүрлээ

130
0
baljinnyam
Дэлхийд данстай бөх О.Балжиннямын 59 насны баяр тохиож байна

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Одвогийн Балжиннямын төрсөн өдөр өнөөдөр /2019-05-10/ тохиож байна. Тэрбээр Увс аймгийн Наранбулаг суманд 1960 оны тавдугаар сарын 10-нд төржээ.

Түүний бахдам амжилтаас цухас дурдвал 1985 онд самбо бөхийн дэлхийн аварга, 1989 онд жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж гавьяат тамирчин болж байв. Жүдо бөхөөр дэлхийн болон олон улсын тэмцээнээс 14 алт, есөн мөнгө, таван хүрэл медаль хүртсэн дэлхийд данстай бөх юм.

Үндэсний бөхөөр 1984 онд улсын заан Д.Цэнд-Аюушаар тав давж начин цол, 1989 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд 32 бөхөөс 29 давж заан цол хүртсэн бол Ардын хувьсгалын 70 жилийн ой буюу 1991 онд түрүүлж, 1994 оны наадмаар үзүүрлэсэн амжилтаараа 1995 онд улсын аварга цолыг хүртсэн юм. Тэрбээр улсын наадамд 17 удаа шөвгөрчээ.

Сонирхуулахад, аймгийн начин цолыг 17-тойдоо буюу есдүгээр ангидаа, аймгийн заан цолыг 10 дугаар ангиа төгссөн жилээ хүртсэн гэдэг.

Харин өдгөө Монголын жүдо бөхийн холбооны үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж буй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here