Нүүр хуудас Спорт Канадын Торонто Репторс баг НБА-ын аваргын цом хүртлээ

Канадын Торонто Репторс баг НБА-ын аваргын цом хүртлээ

65
0
Канадын Торонто Репторс баг НБА-ын аваргын цом хүртлээ

Канад улсын Онтарио мужийн Торонто Репторс баг 2018-2019 оны НБА-ын финалын цувралд сагсан бөмбөгийн эзэнт гүрнийг байгуулж, өнөө цагийг ноёлж буй Голден Стейт Уорриорз багийг “4:2”-ын харьцаатай буулган авч ялалт байгуулснаар түүхэндээ анх удаа НБА-ын аваргын цомыг хүртээд байна.

Канад улс НБА-ын аваргын цомтой болсон энэ үйл явдал нь 37 сая хүн амтай тус улсын сагсан бөмбөг төдийгүй спортын түүхэнд тохиосон хамгийн том түүхэн үйл явдлуудын нэг боллоо.

Торонто Репторс багийн удирдлагууд зөв бодлого хэрэгжүүлсний үндсэн дээр хэдэн жилийн өмнөөс НБА-ын аваргын төлөө өрсөлдөх амбийцтай контендор багийг бүрдүүлсэн ч Леброн Жэймсийн сүүдрээс гарч чадахгүй л байв.

Харин улирлын эхэнд тус баг ерөнхий дасгалжуулагч болон хамгийн гол тоглогчоо солилцоонд оруулсан нь тэдэнд итгэх итгэлийг үлэмж хэмжээгээр бууруулсан юм. Улирлын эхэнд хүнд бэртлээс иргэж ирсэн Кавай Леонардтай хамт тэднийг энэ хол явж, аварга болно гэж хэн ч төсөөлөөгүй биз.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here