Нүүр хуудас Спорт МАЛАЙЗ: Манай баг Филиппины багт хожигдлоо

МАЛАЙЗ: Манай баг Филиппины багт хожигдлоо

88
0
hokkei
“Asian challenge Cup 2019” тэмцээн Малайзын Куала Лампур хотод болж байна

Олон улсын хоккейн холбооноос зохион байгуулдаг Азийн цом буюу “Asian challenge Cup 2019” тэмцээн Малайзын Куала Лампур хотод болж байна.

Өнгөрсөн жилийн аваргаар тодорсон манай хоккейчид Малайзыг 9:5-аар, хоёр дахь тоглолтод Сингапурыг 13:3-аар хожиж, нийт 22 гоолыг оруулаад байсан.

Харин өчигдөр Филиппин улсын багтай тоглож 6:3-аар хожигдлоо.Ингэснээр Филиппин, Сингапур, Малайз улсын багтай багтсан манай хоккейчид хэсэгтээ хоёр хожил, нэг хожигдол авснаар хэсгийн хоёрдугаар байраар шалгарлаа.

“А” хэсгээс Филиппин, Монгол хагас шигшээд шууд шалгарсан бол бусад баг нэмэлт тоглолт хийхээр болжээ. “В” хэсгийг Индонез хоёр хожилтой тэргүүлсэн бол Макао, Оманы багууд удаалав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here