Нүүр хуудас Спорт Манай улсын ДААМЧИД Дэлхийн чансаанд дээгүүр эрэмбэтэй

Манай улсын ДААМЧИД Дэлхийн чансаанд дээгүүр эрэмбэтэй

190
0
daamnii holboo
Манай улсын ДААМЧИД Дэлхийн чансаанд дээгүүр эрэмбэтэй
/FMJD/ буюу Дэлхийн даамын холбооноос даамчдын шинэчилсэн чансааг дөрөвдүгээр сарын 1-нд буюу өнөөдөр гаргаж мэдээлжээ.

Энэхүү чансааг эрэгтэйчүүдээс дэлхийн аварга, ОХУ-ын Александр Шварцман 2432 оноогоор, эмэгтэйчүүдээс Беларусийн Их мастер Ольга Федорович 2243 оноогоор тус тус тэргүүллээ.

Харин манай тамирчдыг ОУИМ Д.Эрдэнэ

билэг 2276 оноогоор эрчүүдээ манлайлсан бол ДДХМ Н.Мөнхтуяа 2076 оноогоор эмэгтэйчүүдийн тэргүүн байрт бичигдсэн байна.

Мөн U-26 насанд ДДХМ Ц.Отгонбилэг 2194 чансаагаар 17-д, U-20 насанд ДДХМ М.Шийравжамц 2054 чансаагаар 36-д, U-17 насанд СМ С.Мөнх-Оргил 2025 чансаагаар 15-д, 70-аас дээш насанд СМ Т.Пүрэвдорж 2062 чансаагаар 33-т жагсчээ.

Улсын чансаагаар байр эзлүүлэхэд Монгол Улс эрэгтэй ангилалд 14 дүгээрт, эмэгтэй ангилалд есдүгээрт эрэмбэлэгджээ.

FMJD-гийн чансаанд манай улсаас 7 их мастер, 1 олон улсын мастер, 16 Дэлхийн даамын холбооны мастер, 12 Дэлхийн даамын холбооны дэд мастер тэргүүтэй 200 шахам даамчин бүртгэгджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here