Нүүр хуудас Спорт Монголын кэндогийн холбооны удирдлагуудад сэлгээ хийлээ

Монголын кэндогийн холбооны удирдлагуудад сэлгээ хийлээ

66
0
Kendogiin-holboo
Монголын кэндогийн холбооны удирдлагуудад сэлгээ хийлээ /2019-02-24/

Кэндогийн холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн даргаар Б.Самади, ерөнхий нарийн бичгийн даргаар М.Сарантуяа нар сонгогдлоо.

2019 оны хоёрдугаар сарын 24-ны ням гарагт “Чингис” зочид буудалд зохион байгуулагдсан Монголын Кэндогийн холбооны бүх гишүүдийн ээлжит бус хурлаар Удирдах зөвлөлийн дарга Р.Батдорж, болон Э.Тамир нар өөрийн хүсэлтээр ажлаа өгч, шинэ Удирдах зөвлөл байгуулагдаж, Удирдах зөвлөлийн дарга буюу ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг тус тус сонгожээ.

Тус хурал нь Монголын кэндогийн холбооны 20 жилийн ойд тохиож байгаагаараа онцлог боллоо.

Сонирхуулахад, Монгол Улсад кэндогийн спорт 1994 оноос хөгжиж ирсэн ба одоогийн байдлаар Монголын Кэндогийн Холбоонд 200 гаруй тамирчидтай нийт таван клуб (Улаанбаатар, Монгол, Бээс, Оргил, Чикара) үйл ажиллагаа явуулдаг байна.

Мөн кэндогийн спортын УАШТ ирэх зургадугаар сард зохиогдохоор товлогджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here