Нүүр хуудас Спорт Н.Төгсцогт дэлхийд чансаагаар 14 дүгээрт эрэмбэлэгддэг

Н.Төгсцогт дэлхийд чансаагаар 14 дүгээрт эрэмбэлэгддэг

132
0
Togstsogt-01
МУГТ Н.Төгсцогт дэлхийд чансаагаараа 14-т бичигддэг байна

МУГТ Н.Төгсцогт, мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа Доминиканы боксчин Клаудио Марреротой хийхээр болсон. Түүний тулааны товыг албан ёсоор зарлажээ.

Тулааныг 2019 оны нэгдүгээр сарын 26-нд Нью-Йорк хотын Брүүклин дэх “Barclays” төвд зохион байгуулах болсон байна.

Доминиканы боксчин Клаудио Маррерогийн хувьд 2017 онд Перугийн Карлос Самбраног ялан дэлхийн аварга болсон ч дараа нь Пуэрто-Рикагийн Хесус Рохасын эсрэг тулаан хийгээгүйгээс бүсээ алдсан байна.

Н.Төгсцогтын хувьд дэлхийд шинэ чансаагаар 14 дүгээрт бичигддэг тамирчин юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here