28/01/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Сар шинийн бөхийн барилдаан энэ сарын 31-ээс эхэлнэ

XVII жарны “Урвуулагч“ хэмээх шороон гахай жилийн сар шинийн барилдаан энэ сарын 31-ээс Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.

Тодруулбал 31-ны 12:00 цагаас өсвөр бөх болон нийтийн Монгол шандастны барилдаан /Өсвөрт 2003 оноос хойш төрсөн хүүхдүүд барилдана. бүртгэл 10 цагаас/

02.01-нд 12:00 цагаас Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит сумын цолтон, залуу бөхчүүдийн барилдаан /бүртгэл 10 цагаас/

02.02-нд Дашчойлон хийдийн нэрэмжит “Майдар бурханы авшиг түгээх баяр” аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан 14:00 цагаас /бүртгэл 12 цагаас/ болно.

Харин сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 02.04-нд 12:00 цагаас “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдана.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.