Нүүр хуудас Спорт Төв аймгийн ШАТРЫН АВАРГА тодорлоо

Төв аймгийн ШАТРЫН АВАРГА тодорлоо

181
0
Төв аймгийн ШАТРЫН АВАРГА тодорлоо
Төв аймгийн ШАТРЫН АВАРГА тодорлоо
Төв аймгийн ШАТРЫН АВАРГА тодорлоо
Өнгөрсөн амралтын өдөр Төв аймгийн Зуунмод сумын Хүүхэд залуучуудын ордонд аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээн боллоо. Тэмцээнд 18 сумын 271 тамирчин оролцжээ.

Найман насны ангилалд эрэгтэйчүүдээс Борнуур сумын тамирчин Б.Мөнхтулга, эмэгтэй ангилалд Цээл сумын тамирчин Б.Ариунзул, 9-10 насны ангилалд эрэгтэйчүүдээс Зуунмод сумын тамирчин Ш.Билгүүн, эмэгтэйчүүдээс Заамар сумын тамирчин Б.Ижилзаяа нар тус тус тэргүүн байр эзэлж улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн эзэд боллоо.

Мөн 11-12 насны ангилалд эрэгтэйчүүдээс Баянцогт сумын оролцогч Б.Анхбаяр, эмэгтэйчүүдээс Угтаалцайдам сумын оролцогч Ц.Нарансувд, 13-14 насны ангилалд эмэгтэйчүүдээс Эрдэнэсант сумын тамирчин, Д.Сүхбат, эмэгтэйчүүдээс Цээл сумын оролцогч А.Энхсүрэн нар тус тус тэргүүн байр эзэлсэн юм.

Харин 15-16 нансы ангилалд тэргүүн байрыг эрэгтэйчүүдээс Баянцогт сумын оролцогч Г.Бат-Эрдэнэ, эмэгтэйчүүдээс Аргалант сумын тамирчин А.Цэрэнлхам, 17-18 насны ангилалд тэргүүн байрыг Зуунмод сумын тамирчин, Б.Мөнгөнтулга, эмэгтэйчүүдээс Борнуур сумын тамирчин Р.Халиун-Эрдэнэ, 19-өөс дээш насны ангилалд тэргүүн байрыг эрэгтэйчүүдээс Зуунмод сумын тамирчин, Б.Алтантулга, эмэгтэйчүүдээс Аргалант сумын тамирчин Э.Хүслэн, 50-аас дээш насны ангилалд тэргүүн байрыг эрэгтэчүүдээс Зуунмод сумын тамирчин Э.Дорждэрэм, эмэгтэйчүүдээс Батсүмбэр сумын оролцогч Д.Баасанжаргал нар шалгарав.

Шатрын тэмцээнд багийн дүнгээр Р.Алтанзул ахлагчтай Аргалант сумыг баг тамирчид тэргүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here