19/04/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Чөлөөтийнхөн Азийн АШТ-д оролцохоор боллоо
Зарим дасгалжуулагч ирэх сард болох Азийн АШТ-д өрсөлдөх тамирчдынхаа мэдүүлгийг хоцроосны улмаас манай баг тамирчид Чөлөөт бөхийн Азийн АШТ цаашилбал Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй болоод байсан билээ. Энэ талаар Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо Монголын чөлөөт бөхийн холбоонд мэдэгдээд байсан юм.
Харин Биеийн тамир спортын газар, Монгол чөлөөт бөхийн холбооны удирдлагууд удаа дараа Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд албан бичиг явуулсны үр дүнд манай баг тамирчдыг Азийн АШТ-д оролцуулахаар болжээ.
Тус тэмцээнд эрэгтэй найм, эмэгтэй найман тамирчид оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.