16/10/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Х.Нямдорж ахмадын Дэлхийн аварга боллоо.

Болгарын Пловдив хотод сонгомол барилдааны эрэгтэй чөлөөт бөхийн Ахмадын ХIХ дэх ДАШТ үргэлжилж  байна. Бямба гарагт чөлөөт бөхийн “С”, “Д” ангиллын бөхчүүдийн барилдаан болсон бөгөөд манай улсын зургаан бөх дэвжээнд гарсан аж. Эдгээрээс “С” ангиллын 70 кг-ын жинд барилдсан олон улсын хэмжээний мастер Х.Нямдорж нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Ираны Алиреза Голамхоссейн Жафар, гуравдугаар тойрогт Эстонийн бөх Роберто Эстевис Алварезаг дараалан цэвэр ялсан байна.

Хагас шигшээ барилдаанд Италийн бөх Антонио Каландраг 11:1 онооны харьцаагаар хожиж, алтан медалийн төлөө Туркийн бөх Назир Баруцотой таарсан байна. Энэхүү өрсөлдөөнд Х.Нямдорж 4:0 харьцаагаар өрсөлдөгчөө буулган авч ахмадын Дэлхийн аварга болсон байна. Ийнхүү тэрбээр 2014 онд Сербийн Белград хотод авсан мөнгөн медалийнхаа өнгийг чанаржуулжээ. Х.Нямдорж нь Монголын чөлөөт бөхийн ахмад бөхчүүдээс ДАШТ-нээс алтан медаль хүртсэн 5 дахь бөх болж байгаа юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.