Нүүр хуудас Спорт “Би заримдаа ганц гартайгаа мартчихдаг юм”

“Би заримдаа ганц гартайгаа мартчихдаг юм”

115
0

Хавайн иргэн Бэттани Хамильтон 1990 онд төрсөн, серфингистикийн спортын  дэлхийн аварга бүсгүй. Багаасаа эр зоригийн спортоор хичээллэж, зах хязгааргүй гүн далайн давалгаан дээгүүр гулсан наадах дуртай болжээ. 13-хан настай охин өглөөний дасгалаа хийгээд түр амрах зуураа зүүн гараа далайн усанд дүрээд гулгадаг тавцан дээрээ хэвтэж байжээ.

Гэнэт дөрвөн метр орчим аварга загас хаанаас ч юм бэ гарч ирээд охины гарыг мөрөөр нь тас хазжээ. Тухайн үед хамт байсан найз охин нь аавд нь хэл хүргэж эмч дуудсанаар Беттани аврагдсан байна. Биеийн бүх цусныхаа 60 хувийг алдсан охин  удаан хугацаанд эмчлүүлжээ. Эмнэлгээс гарсныхаа дараа спортоо орхисонгүй,өдөр бүр далай руу явж гулгадаг байлаа.  Түүнийг эр зоригийн гайхамшиг хэмээн серфингчид бахархдаг. Беттани  2007 онд мэргэжлийн тамирчин болсон бөгөөд  2009 онд дэлхийн аварга болсон юм. 2013 онд  хайртай залуу Адам Диркстэй гэр бүл болж  хүү  төрүүлжээ.

Саяхан Дирксийн гэр бүл хоёр дахь хүүгээ өлгийдөн авсан байна. Гайхалтай  бүсгүйн нөхөр сүмийн номлогч. Харин Беттани далайн мандал дээгүүр дүүлэн нисэх мэт гулгасаар, байгаа бөгөөд хүүхэд залуусыг серфингид сургах, уг спортыг хөгжүүлэх ажлаа хийж байна. “Би заримдаа ганц гартайгаа мартчихдаг юм” хэмээн тэрээр хошигнодог гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here