Нүүр хуудас Спорт City cup-2017” тэмцээний аваргаар “Багануур” ХК-ийн баг тодорлоо.

City cup-2017” тэмцээний аваргаар “Багануур” ХК-ийн баг тодорлоо.

118
0

Монголын боулинг сонирхогчдын холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 9 дэх жилдээ хамтран зохион байгуулж буй “City cup-2017” тэмцээн Big bowling төвд болж өндөрлөлөө.

Тэмцээний аваргын цом, алтан медалийн эздээр “Багануур” ХК-ийн баг тодорч, мөнгөн медалийг Санхүү эдийн засгийн их сургууль, хүрэл медалийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн баг хүртсэн юм.

Медалийн төлөөх тоглолтонд СЭЗИС 745, “УБЦТС” ТӨХК-ийн баг 744 оноо авч, мөнгө, хүрэл медалийн өнгө ердөө ганцхан онооны зөрүүгээр шийдэгдсэн. Хоёр ч баг гаргах чадалтай, удаа дараалан аваргын цом, мөнгө, хүрэл медалийг хамж байсан ТЭЦ-3 компанийн нэгдүгээр баг энэ удаа Багануурын хоёрдугаар багт нилээн хэдэн онооны зөрүүгээр хожигдсон.

Шилдэг тоглогч буюу өндөр онооны эзнээр эрэгтэйчүүдээс “Багануур” ХК-ийн тамирчин Б.Батболд 236 оноогоор, эмэгтэйчүүдээс “Мобиком”-ын тамирчин Б.Оргилмаа 209 оноогоор шалгарч, алтан медаль, аваргын цом хүртлээ.

Мөн нэг удаагийн тоглолтондоо хамгийн өндөр оноо авсан багаар “Багануур” ХК-ийн баг шалгарч давхар шагнал авсан. Өмнөх “Strikes” клубын нэрэмжит өндөр шагналын сантай тэмцээнд хэсгээсээ ч шалгарч чадаагүй Багануурчууд энэ удаа нэгдүгээр баг нь аварга болж, хоёрдугаар баг нь тусгай байранд шалгарч цойлсон амжилтын эзэд боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here