Нүүр хуудас Танд тустай Гэдэс цэвэрлэж, бие хөнгөлөх жор…

Гэдэс цэвэрлэж, бие хөнгөлөх жор…

1953
0
gedes tsewerleh jor
Илүүдэл жингийнхээ эсрэг дайн зарлах уу...
~Илүүдэл жингийнхээ эсрэг дайн зарлах уу…~

Усанд нимбэг, өргөст хэмх зэрэг ногоонууд хийгээд үүнийгээ тураах шидэт ус хэмээн нэрлэн ууж байгаа бүсгүйчүүд олон бий. Энэ бол бие дэх хорт бодисыг цэвэрлэн гаргаж, өөхийг шатаах үйлчилгээ үзүүлэх уснуудын зөвхөн нэг нь юм.

Тэгвэл үүнээс өөр жин хасч, биеийг эрүүлжүүлэх жоруудаас энд хүргэж байна. Эдгээрээс аль нэгийг нь сонгож, өдөрт 6-8 аягыг ууж хэвшиж чадвал богино хугацааны дараа үр дүнг нь мэдэрнэ гэдгийг хүмүүсийн туршлагаас хэлж байна.

Зарим эмэгтэйчүүд тураана гэсэн үнэтэй цай, кофе авч ууснаар санасандаа хүрнэ гэж боддог ч эдгээрийн орц найрлагад юу орсоныг сайн мэддэггүй шүү дээ. Тэгвэл доор санал болгож буй баяжуулсан усыг тогтмол уувал эрүүлжиж, эрүүл аргаар илүүдэл жингээсээ салж чадна.

Өөх хайлуулж, эрч хүч сэлбэх ус
6 литр цэвэр усанд ½ хэрчиж бэлтгэсэн бэрсүүт жүрж, ½ өргөст хэмх, ½ нимбэг, мөн лайм болон гааны навч хийгээд сэгсэрнэ. Үүнийгээ хөргөгчинд хоёроос багагүй цаг хийж хөргөөд ууж болно. Уг хандалсан усаа хоёр хоногт хуваан хэрэглэх ёстой.

Хаварт ажрахгүйгээр жингээ хас
Жингээ хасах гээд хоолоо сойж, эсвэл спортоор хичээллэхэд хавар багагүй ядарч сульдан, тамир тэнхээ мууддаг шүү дээ. Тэгвэл дотроос тань өөх шатааж, мөн амин дэмээр дархлааг тань тэтгэх усыг энэ цагт уухад хамгийн тохиромжтой.

gedes tsewerleh jor_02
Хаварт ажрахгүйгээр жингээ хас

Бас амтны хувьд ярилтгүй. Уг усыг хийхийн тулд хоёр литр усанд өөрийн мэдрэмжээрээ хэрчиж бэлтгэсэн киви болон гүзээлзгэнэ хоёроо хийн хөргөгчинд хоёр цагаас багагүй хугацаанд хөргөнө. Киви нь А, Е амин дэмээр баялаг учир хаврын ядаргаанаас таныг хамгаална. Мөн уг ус нь шулуун болон бүдүүн гэдсийг тань цэвэрлэж өгнө. Гүзээлзгэнэ жимсэнд үрчлээний эсрэг бодисууд агуулагдаж байдаг учраас таны арьсыг толийлгон, өнгө зүс нэмнэ. Тиймээс хаврын арьс гундахаас таныг хамгаална гэсэн үг. Үүн дээрээ гааны навч нэмж болно шүү.

Бас нэгэн өөх “шатаах”ус
3 литр усанд хоёр хоолны халбага алимны цуу, нэг хоолны халбага нимбэгний шүүс, нэг цайны халбага нунтаг синнамон, зүссэн хагас алим хийгээд хутгана.

gedes tsewerleh jor_03
Бас нэгэн өөх “шатаах”ус

Тус баяжуулсан ус нь бие дэх хэрэгцээгүй хорт бодисуудыг гадагшлуулж, илүүдэл өөхийг тань шатаах үйлчилгээ үзүүлнэ. Энэ бол нэг өдрийн хэрэглээ, хүсвэл хоёр өдөр хуваан ууж болно.

Алдарт нимбэг, өргөст хэмхтэй ус
Уг жор бол манайд түгээмэл гэж ойлгож болно. Жингээ хасах зорилгоор энэхүү баяжуулсан усыг хийж уудаг шүү дээ. Ер нь, нимбэг бол дархлааны системийг дэмжиж, биеэс хорт бодисыг гадагшлуулах хамгийн шилдэг сонголт байдаг. Өргөст хэмх бол үрэвслийг намдаах хамгийн шилдэг сонголт. Энэ хоёрын нэгдэл танд эрүүл аргаар жингээ хасахад тань туслах болно. 9 аяга ус буюу ойролцоогоор гурван литр усанд хэрчиж бэлтгэсэн өргөст хэмх, нимбэг арван ширхэг гааны навч хийгээд хутгана. Үүнийгээ хөргөгчинд хонуулаад өглөө нь ууж эхлээрэй.

Гэдэс цэвэрлэж, биеэ хөнгөлөх жор
Цагаан гаа бол байгалийн өвчин намдаагч бөгөөд усанд хийснээр бие цэвэрлэх үйлчилгээг гайхалтай үзүүлнэ. Гурван литр усанд ½ нимбэгний шүүс болон дөрвөн см орчим цагаан гааг үрэгчээр үрж хийнэ. Уг баяжуулсан усаа өглөө өлөн элгэн дээрээ уувал илүү үр дүнтэй. Гэдэс цэвэрлэж, биед зовуурьтай өвчинг намдаахын сацуу цусны эргэлтийг сайжруулж, эрч хүчээр сэлбэх болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here