Нүүр хуудас Танд тустай ЖОР: Америк маягийн гуляш…

ЖОР: Америк маягийн гуляш…

565
0
ЖОР: Америк маягийн гуляш...
ЖОР: Америк маягийн гуляш...

Гуляш гэхээр бид ихэвчлэн хэдэн төрлийн ногоо махаа хольж байгаад удаан буцалгаад л болгох нь бий. Тэгвэл америк маягийн гуляшны жор юугаараа ялгаатай вэ гэдгийг эндээс танилцаарай. Мөн гэртээ хийн, хайртай хүмүүсээ шинэхэн жороор хийсэн гуляшаар дайлаарай.

Порц: 6 хүн. Бэлтгэж, хийх хугацаа: 3 цаг

ОРЦ: 4 аяга /950 мл/ тахианы махан шөл, 30 гр желатин, 75 гр улаан лоолийн нухаш, 1 х/х сой соус, 3 х/х ургамлын тос, 1 х/х соус /worcestershire/, 2 х/х ургамлын тос, 1,3 кг үхрийн цул мах, Давс, хар перец, 300 гр цагаан мөөг, 4 ш лууван, 230 гр жижиг бөөрөнхий сонгино, 1 ш шар сонгино, 2 ш цоохор майлз, 3 хумс сармис, 1 /235мл/  аяга хуурай улаан дарс, 2 х/х гурил, 2 ш лаврын навч, 4 ш ганга, 450 гр төмс, 100 гр вандуй

ЖОР
Америк маягийн гуляш…

Махаа хавтгайлан хувааж бэлтгэнэ.

Америк маягийн гуляш…

Томхон хоолны саванд ургамлын тос хийж халаах бөгөөд тос сайн халж байх зуураа махныхаа хоёр талыг давс, хар перец цацаж амтална. Халсан тосон дээрээ махаа хийж, хоёр талыг нь борлотол нь 10 минут орчим шарна. Ингээд болсны дараа тавганд хийж тавина.

Америк маягийн гуляш…

Мах шарсан тогоондоо угааж цэвэрлэсэн мөөгөө хийн шарах бөгөөд шаргалтаж борлотол нь зургаан минут хэртэй бага гал дээр хуурна. Үүний дараа том хэрчиж бэлтгэсэн лууван, жижиг сонгиноо хийгээд мөн шаргалттал нь хуураад тавганд хийн тавина. Тэрхүү савандаа дахиад таллаж хуваасан бөөрөнхий сонгино, бүхэл лууван, цоохор майлз, сармис зэргээ хийгээд шаргалттал нь дөрвөн минут хэртэй хуурна. Дараа нь үүн дээрээ дарсаа хийж, модон хутгаар хутгах бөгөөд хамгийн бага гал дээр тавьж, гурван минут хэртэй болгоно.

Америк маягийн гуляш…

Шарж болгосон махаа хөрмөгц том хэмжээтэйгээр дөрвөлжилж хэрчинэ. Үүнийгээ томхон саванд хийгээд дээр нь гурилаа хийж холино.

Америк маягийн гуляш…

Холигчинд тахиан махан шөл, желатин, улаан лоолийн нухаш, worcestershire болон сой соус, 3 х/х ургамлын тос зэргээ хийгээд сайн холино. Дарс хийсэн ногоонууд дээрээ тахиан махан шөлтэй зутангаа хийгээд нэг буцалгаад гал дээрээс авна.

Америк маягийн гуляш…

Хэрчсэн махаа дарстай ногоон дээрээ хийгээд дээр нь ганга, лаврын навчаа хийж амтална. Ингээд сайн хутгасны дараа савныхаа тагийг тавьж, зөөлөн гал дээр цаг 30 минут буцалгана. Энэ хугацаанд мах бутрам зөөлөн болсон байна. Цаг болсны дараа шөлнөөсөө бүхэл лууван, ганга, майлз, лаврын навч, сонгино, сармис зэргээ авч хаяна.

Америк маягийн гуляш…

Махан дээрээ том хэрчсэн төмс болон хуурч бэлтгэсэн мөөг, жижиг сонгино, лууван зэргээ хийж хуурна. Үүн дээрээ хар шөл хийгээд дахин 40 минутаас нэг цаг хэртэй зөөлөн гал дээр болгоно. Ингээд гал дээрээс авч, амсаж үзээд шаардлагатай бол давс, перецээр амтална. Дээр нь вандуйгаа хийн холино.

Ингээд америк маягийн үхрийн махан гуляш бэлэн боллоо. Талх, будаа гээд юутай ч хачирлаад идэх боломжтой. Одоо гараа гарган бэлтгэсэн хоолоо тавгалж, хайртай хүмүүстээ өгөх л үлдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here