Нүүр хуудас Танд тустай Наршилтаас сэргийлэх зөвлөмж

Наршилтаас сэргийлэх зөвлөмж

242
0
narshihaas sergeeley
Наршилтаас сэргийлэх зөвлөмжөөс хүргэж байна

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр хүүхдийн баяр, амралтын өдрүүдэд хэт халах төлөвтэй байгаа тул иргэд, эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд үүсч болзошгүй эрсдлээс сэргийлж, дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Наршилтаас сэргийлэх:

Бага насны хүүхдийг автомашинд орхихгүй байх
Нарны малгай заавал өмсөх, нарны шил, шүхэр хэрэглэх
Цэвэр ус, хар цай, хярам ойр ойрхон уух
Цайвар өнгөтэй, сул чөлөөтэй хувцас өмсөх
Хурц наранд удаан явахаас зайлсхийх
Хүүхдийг гадаа удаан тоглуулахгүй байх
Хүйтэн ус, шүршүүрт орох

НАРШСАН ҮЕД ИЛРЭХ АНХНЫ ШИНЖ ТЭМДЭГ:

Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих
Бие суларч ядрах
Зүрх дэлсэх, судасны цохилтын тоо олшрох, амьсгал давхцах
Царай цонхийж, арьс хүйтэн, чийглэг болох
Их хэмжээгээр хөлс гарах, халууцах, хүүхэд уцаарлаж уурлах

НАРШИЛТЫН ҮЕД ҮЗҮҮЛЭХ АНХНЫ ТУСЛАМЖ:

Эмнэлэгт яаралтай хандах
Сэрүүхэн газарт шилжүүлэн хэвтүүлэх /сүүдэр, сэрүүн өрөө/
Нойтон алчуур толгойд нь тавих
Хувцсыг тайлж суга, цавь, шанаа, дагз, тахим зэрэг том судастай газар хvйтэн жин тавьж, ойр ойрхон солих
Бүлээн шингэн уулгах

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here