Нүүр хуудас Танд тустай Хосуудыг аз жаргалд хөтлөх таван зуршил

Хосуудыг аз жаргалд хөтлөх таван зуршил

276
0
hosuud
Хосуудыг аз жаргалд хөтлөх таван зуршил

Сэтгэл судлаачид нийгмийн хамгийн хүндрэлтэй, анхаарал шаарддаг харилцаа бол хосуудын харилцаа хэмээн тодорхойлсон байдаг. Учир нь хайрттайгаа үүсгэсэн асуудал бүр тухайн хүний сэтгэл санаанд маш хүчтэй нөлөөлж, цааш цаашдын амьдрал, харилцаанд ч үр уршгаа өгдөг байна.

Хайр сэтгэлийн харилцаа нь эрүүл байдаг хүмүүсийн нийгэм, ажлын бүтээмжид нөлөөлдөг аж. Тиймд сэтгэл судлаачдын баталсан эрүүл, тайван, аз жаргалтай харилцааны үндэс болсон таван зуршлыг танилцуулъя.

Хамтрагчаасаа юу хүсэж байгаа нь асуух буюу, шууд хэлж байх

Бид ихэнх тохиолдолд хосдоо асуудлын голыг өөрсдөө олж мэдэхийг шаардаж, юунд бухимдаж буйгаа хэлдэггүй. Хэдий та хамтрагчтайгаа урт хугацааг өнгөрөөсөн ч санаа тань зовоож буй асуудлыг өөрөө олж мэдэхийг нь хүлээлгүй юу хүсэж байгаагаа заавал хэлж байгаарай. Асуудал гарах бүрд харилцан ярилцаж, юу болсныг тайлбарлаж байх нь үүсч болох том маргааныг хялбар шийдвэрлэх болно.

Та хоёр нэг Баг

Хайр дурлалын харилцаа бол багийн тоглоом, сагсан бөмбөгийн багийн амжилтын гол үндэс нь тамирчид хоорондын итгэлцэл зөв ойлголцол байдаг шиг хайр сэтгэл ч яг адил. Зөвхөн би, миний бодол гэж зүтгэх нь хосуудын харилцаанд сүйрлээс өөр юу ч авчрахгүй хэмээн сэтгэл судлаач Роберт Стенберг өгүүлжээ.

Тиймд хосынхоо бодол санааг хүндэтгэн, нэгнээ ойлгож, харилцаагаа авч үлдэхээр хамтдаа тэмцэх нь хамгийн чухал аж.

Сайхан хайрын төлөө зөв зуршлыг хэвшүүлцгээе

Асуудлаа хамтдаа шийддэг

Хориос дээш жил аз жаргалтай амьдарч буй хосуудын дунд хийсэн судалгаагаар гэр бүл, эдийн засаг гээд тулгарсан бүх асуудлаа хамтдаа, ярилцан шийдвэрлэдэг хосуудад салалт, санал зөрчилдөөн маш бага байжээ. Түүнчлэн хосдоо өөрийн асуудлаа хэлж, тусламж гуйж, чухал хүн гэдгийг нь мэдрүүлэх нь хамтрагчид тань харилцаандаа итгэх итгэлийг нэмэгдүүлэх болно.

Хамтдаа хийж болох шинэ сонирхол бий болгох

Ихэнх тохиолдолд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сонирхол, чөлөөт цагаараа хийх дуртай зүйлс хоорондоо ялгаатай байдаг. Энэхүү ялгаатай байдлаас үүдэн олон төрлийн маргаан, үл ойлголцол үүсдэг тул хамтдаа хийж болох ямар нэг шинэ хоббитой болоорой. Хамтын сонирхол нь хосуудын хамтдаа өнгөрөөх цагийг улам амттай болгож, нэгнээ улам илүү ойлгоход тусална. Хамгийн гол нь хосууд заавал бүх зүйлийг хамт хийдэг байх албагүй болохыг ойлгож, өөрсдийгөө хувь хүн гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Нэгнийхээ хичээл зүтгэлийг магт

Хоёр хүн хамт байж эхлэх үед маш олон төрлийн жижиг зөрчилдөөн үүсч болно. Энэ нь гэр бүлийн хүмүүжил, жижиг зуршил ч байж мэднэ. Тиймээс хамтрагч тань харилцаагаа авч үлдэхээр эдгээр зуршил, үйлдлээ бага багаар өөрчилж байвал түүнд магтаал, урамшууллын үгийг харамлалгүй хэлж байгаарай. Энэ нь хамтрагчийн тань өөртөө болон харилцаандаа итгэх итгэлийг улам нэмэгдүүлэх болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here