Нүүр хуудас Танд тустай Хөлбөмбөгийн ДАШТ болох алдарт 12 ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН-тэй танилц

Хөлбөмбөгийн ДАШТ болох алдарт 12 ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН-тэй танилц

520
0
nijnii_novogrod_tsengeldeh_hureelen_football_2018
"НИЖНИЙ НОВГОРОД" Цэнгэлдэх хүрээлэн
~Хөлбөмбөгийн ДАШТ болох алдарт 12 ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН-тэй танилц~
Lujniki_tsengeldeh_hureelen_football_2018
“ЛУЖНИКИ” Цэнгэлдэх хүрээлэн

80.000 хүний суудалтай энэхүү цэнгэлдэх ДАШТ-ий нээлтийн тоглолт, хэсгийн шатны 3 тоглолт, Шөвгийн 16 болон хагас шигшээн 1 тоглолт, ДАШТ-ий Шигшээ тоглолтуудыг хүлээн авна.

2017 онд дахин засварлагдаж үүд хаалгаа нээсэн тус цэнгэлдэх хүрээлэнд нээлтийн тоглолтыг 2017 оны 11-р сарын 11-ны өдөр ОХУ – Аргентиний шигшээ багууд хийж байсан юм.

Kosmos_arena-tsengeldeh_hureelen_football_2018
“КОСМОС” Арена цэнгэлдэх хүрээлэн

ОХУ-ын Самара хотын Космос Арена.
Хэсгийн шатны 4 тоглолт, Шөвгийн 16-ийн 1 тоглолт, Шөвгийн 8-ын 1 тоглолт энэхүү цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Суудлын тоо 45.000

ekatirinburg_tsengeldeh_hureelen_football_2018
“ЕКАТЕРИНБУРГ” Арена цэнгэлдэх хүрээлэн

Екатеринбургийн төв цэнгэлдэх хүрээлэн.
45.000 хүний суудалтай тус цэнгэлдэх хүрээлэнд хэсгийн шатны 4 тоглолт явагдана.

FIFA-ийн зүгээс ДАШТ явагдах цэнгэлдэхүүд дундаас тоглолт зохион байгуулахад хангалттай хэмжээнд хүрээгүй хэмээн шүүмжлэлд өртөж байсан удаатай. Улмаар 2015 онд засварын ажлууд эхэлж, 2017 онд бэлэн болгожээ.

fisht_tsengeldeh_hureelen_football_2018
“ФИШТ” Цэнгэлдэх хүрээлэн

Хар тэнгисийн эрэгт орших Сочи хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэн.

48.000 хүний суудалтай тус цэнгэлдэхэд хэсгийн шатны 4 тоглолт, шөвгийн 16-ийн 1 тоглолт, шөвгийн 8-ын нэг тоглолт явагдана.

Сочид болсон Өвлийн Олимпийн дараа дахин засвар хийж, 2016 онд бэлэн болгожээ. Тус цэнгэлдэх хүрээлэнгийн дээвэр нь нээгдэж, хаагддаг гэдгээрээ онцлог юм.

ekatirinburg_tsengeldeh_hureelen_football_2018
“ЕКАТЕРИНБУРГ” Арена цэнгэлдэх хүрээлэн

Калининград хотын Балтика цэнгэлдэх хүрээлэн.
35.212 хүний суудалтай тус байгууламж ДАШТ-д зориулж шинээр барьсан цэнгэлдэх хүрээлэнгүүдийн нэг. Тус цэнгэлдэх хүрээлэнд хэсгийн шатны 4 тоглолт явагдана.

Казан хотод байрлах тус цэнгэлдэх хүрээлэн 45.000 хүний суудалтай.Хэсгийн шатны 4 тоглолт, Шөвгийн 16 болон Шөвгийн 8-ын тус бүр 1 тоглолт явагдана.

mordobiya_tsengeldeh_hureelen_football_2018
“МОРДОВИЯ” Арена цэнгэлдэх хүрээлэн

Саранск хотноо байрлах тус байгууламж 45.000 хүний суудалтай. Хэсгийн шатны 4 тоглолт хүлээн авна.
Тус цэнгэлдэхийн нэрийг ДАШТ-ий үеэр Саранск Арена хэмээн нэрлэх юм.

nijnii_novogrod_tsengeldeh_hureelen_football_2018
“НИЖНИЙ НОВГОРОД” Цэнгэлдэх хүрээлэн

Нижний Новгород хотынхоо нэрээр нэрлэгдсэн цэнгэлдэх хүрээлэн.
45.000 хүний суудалтай тус цэнгэлдэхэд хэсгийн шатны тоглолтууд, шөвгийн 16, шөвгийн 8-ын тоглолтууд явагдана. — with А.М Уугантуяа М.А.

rostov_tsengeldeh_hureelen_football_2018
“РОСТОВ” Арена цэнгэлдэх хүрээлэн

Дон мөрний эрэгт орших Донын Ростов хотын Ростов Арена. 45.000 хүний суудалтай тус байгууламжид хэсгийн шатны болон шөвгийн 16-ийн тоглолтууд явагдана.

Шинээр баригдсан тус цэнгэлдэх хүрээлэн 2018 оны 4-р сарын 15-нд ОХУ-ийн дотоодын лигийн Ростов – Хабаровск багуудын тоглолтоор үүд хаалгаа нээж байжээ.

otkritii_tsengeldeh_hureelen_football_2018
“ОТКРЫТИЕ” Арена цэнгэлдэх хүрээлэн

Алдарт Спартак клубын гэр болсон тус цэнгэлдэх 42.000 хүний суудалтай. Москва хотод байрлах энэхүү байгууламж ДАШТ-ий хэсгийн шатны болон шөвгийн 16-ийн тоглолтуудыг хүлээн авна.

sankt_tsengeldeh_hureelen_football_2018
“САНКТ-ПЕТЕРБУРГ” Цэнгэлдэх хүрээлэн

Санкт-Петербург хотын Крестовский цэнгэлдэх хүрээлэн. Зенит Арена гэх нь ч бий. Энд Зенит клуб өөрсдийн тоглолтоо хийдэг.

68.000 хүний суудалтай тус цэнгэлдэх хэсгийн шатны 4 тоглолт, шөвгийн 8, хагас шигшээ, хүрэл медалийн төлөөх тоглолтуудыг хүлээн авна.

Шинээр засварлагдсан тус цэнгэлдэх 2017 оны 4-р сард нээлтээ хийсэн юм. Тус байгууламжийг барихад 1 тербум доллар шаардагдсан гэдэг. Ингэснээр хамгийн өндөр өртөгтэй цэнгэлдэх хүрээлэнгүүдийн нэг болсон юм.

volgograd_tsengeldeh_hureelen_football_2018
“ВОЛГОГРАД” Арена Цэнгэлдэх хүрээлэн

2018 онд ашиглалтанд орсон Волгоград Арена 45.000 хүний суудалтай. Хэсгийн шатны 4 тоглолтыг хүлээн авна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here