Нүүр хуудас Танд тустай Өглөөний цай нь гоо үзэсгэлэнгийн эх үүсвэр

Өглөөний цай нь гоо үзэсгэлэнгийн эх үүсвэр

877
0
ogloonii tsai
Өглөөний цайгаа тогтмол уудаг хүн уудаггүй хүнээс илүү эрүүл байдаг
~Өглөөний цай чиний гоо үзэсгэлэнгийн эх үүсвэр ~

Юуны өмнө, Та өглөөний цайгаа тогтмол уудаг уу? гэж асуумаар байна. Яараад амждаггүй, өглөө юм идэхээр дотор эвгүйрхээд байдаг болохоор огт уудаггүй, өглөөний цай бэлдэхэд цаг их ордог гэх мэт шалтгаанаас болоод өглөөний цайгаа уудаггүй бол та эрүүл мэнддээ том гарз хохирол учруулж байна гэж хэлье!

Өглөөний цайгаа тогтмол уудаг хүн уудаггүй хүнээс илүү эрүүл байдаг гэдгийг судалгаагаар хэдийнээ тогтоочихсон учраас хоолны мэргэжилтнүүд өглөө ядаж ус уухыг зөвлөдөг. Тэгвэл энэ удаа өглөөний цайг заавал уухын ач холбогдол хийгээд хамгийн гол нь юу идэх ёстойг хүргэж байна.

Чиний тэр бүр ач холбогдол өгөөд байдаггүй өглөөний цайг ууж гарснаар уураг тархины үйл ажиллагаа сайжирч, жингээ хасч, тэр бүү хэл сэтгэл санаа өөдрөг, эрч хүч нэмэгддэг нь судалгаа шинжилгээгээр батлагджээ.

Өглөөний цай бүтэн өдрийн хамгийн чухал хэсэг гэдэгтэй хоолны мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр хариулж байна. Өглөөг тэжээллэг, зөв хоол хүнсээр эхлүүлэх нь өдрийн турш эрч хүчтэй байх цэнэгээ бие организмдаа авч байна гэсэн үг. Машин бензингүй болчихоор алхам ч урагшилдаггүй шиг хүн эрч хүчгүйгээр ямар ч ажлын бүтээмжгүй болдогтой адил. Тиймээс өглөөний цайг шатахуун хэмээн ойлгож болно.
Өглөөний цай уух ёстой гээд юу хамаагүй иднэ гэсэн үг бас биш. Монголчууд бид өглөө халаасан, эсвэл мах ихтэй хүнд хоолыг ихэнхдээ идчих гээд байдаг. Гэтэл халаасан хоолонд нүдэнд үзэгдэхгүй ч олон мянган нян бактери үржчихсэн байдаг бөгөөд энэ нь хүний ходоодонд, цаашлаад бие организмд бүхэлд нь халтай.

Хөргөгчинд хийсэн ч халааж иддэг учраас адилхан. Эсвэл өглөө хийсэн ч хүнд махан хоол биеийг хүндрүүлж, өдрийн турш биеэ дийлэхгүй, эрч хүч ч суларч, тэр хэрээр ажлын бүтээмж алдагддаг. Тиймээс өглөөний цайндаа хөнгөн шингэн хэрнээ тэжээллэг, зөв хоол хүнсээ сонгон идэх нь хамгийн чухал.

Тэжээллэг зөв хоол гэхээр ?

Өглөө аль болох шинэхэн хүнсний ногоо, эсвэл жимс жимсгэнэтэй хоол хүнс хэрэглэж байхыг зөвлөж байна. Яагаад хэмээн гайхаж байгаа бол хариулт их энгийн. Хүнсний ногоо, жимс жимсгэнэд маш олон төрлийн амин дэм, эрдэс бодис агуулагдаж байдгийг чи лав сайн мэдэх байх. Энэ бүхэн биед хэрэгцээтэй амин дэмээр хангаж, тэжээл өгч, басхүү эрч хүчээр чамайг цэнэглэх болно. Ялангуяа, өглөө ногоон жимсгэнэ, эсвэл хүнсний ногоог ашиглан смүүти бэлтгэн ууж байхыг зөвлөе. Ногоон өнгийн жимс, хүнсний ногоонд их хэмжээний уураг агуулагдаж байдаг учраас биед хэрэгцээтэй уургийг хангаж өгөхийн зэрэгцээ чиний өлсөх мэдрэмжийг бууруулна. Мөн шинэ ногооны салат, эсвэл овьёос, хивэг, үр тариан дээр төрөл бүрийн жимсээ хийж, сүүтэй холиод өглөө идэж болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here