Нүүр хуудас Улс төр Засаг дарга асан Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг прокурорт буцаав

Засаг дарга асан Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг прокурорт буцаав

291
0
zasag-darga-asan-batuul
Засаг дарга асан Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаав

Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хүргүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2019-02-11/  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүхээс мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлүүд тогтоогдсон, мөн зайлшгүй нэмж шалгах ажиллагаа илэрсэн зэрэг үндэслэлээр дээрх хэргийг прокурорт буцаасан байна.

Эргэн сануулахад, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл болон Т.Гэрэлт-Од, Б.Мөнхтөр, Б.Чулуудай нарын 10 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 18-нд товлогдсон ч хүсэлт гаргасан өмгөөлөгч А.Ариунаа, яллагдагч Б.Мөнхтөр нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хойшлуулсан байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here