Нүүр хуудас Улс төр Монгол-БНХАУ хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа

Монгол-БНХАУ хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа

108
0
Ih -hural
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.10.26) нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд тус тус танилцуулсан.

Монгол Улс БНХАУ-тай Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай, Ялтан шилжүүлэх тухай гэрээг тус тус байгуулсан хэдий ч эдгээр гэрээ нь БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонконг болон Макаод үйлчилдэггүй. Тиймээс монгол иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, гэмт хэрэгт ихээр холбогдох болсон Хонконг, Макао зэрэг БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүсүүдтэй тусгайлсан хэлэлцээрүүд байгуулахаар ажиллаж байгаа аж.

Монголчууд ихээр зорчин, аливаа төрлийн гэмт хэрэгт холбогдох болсон зарим орнуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулах бодлогын хүрээнд 2012 онд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээрүүд байгуулах санал тавьж, улмаар “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2016 онд байгуулжээ. Харин “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг талууд эцэслэн тохиролцож, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн байна. Улмаар 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр талууд уг хэлэлцээрт БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд гарын үсэг зуржээ. Одоогоор манай улсын 35 иргэн Хонконгд ял эдэлж байгаа. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын хууль сахиулах байгууллагууд эрүүгийн хэргийн мөрдөн байцаах, шүүн таслах, яллах ажиллагаанд хурдан шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн, соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус тус урьдчилан зөвшилцсөн Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, батлах нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд хуулийн төслийг дэмжиж батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.2 хувь нь дэмжив.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here