Нүүр хуудас Улс төр Өнөөдөр “Цаазын ял”-ын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ

Өнөөдөр “Цаазын ял”-ын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ

250
0
Tsaaziin yal
"Цаазын ял"-ын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ
Цаазын ялын талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Тодруулбал Өнөөдөр 11.00 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газраас цаазын ялын талаар хэвлэлийн бага хурал зарлажээ.

Сүүлийн үед бага насны хүүхдүүдийг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг шил дараалан гарч нийгмийг айдаст автуулж байгаа учраас эцэг эхчүүд болон төрийн, төрийн бус байгууллага хамтарсан Хүчирхийлэлийн эсрэг жагсаалыг өнгөрсөн сарын 31-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулсан бөгөөд хамгийн гол нь жагсаалаас гарах үр дүн чухал гэдгийг онцолсон билээ. Харин Ерөнхийлөгчийн хувьд бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдийг цаазаар авах ёстой, цаазын ялыг сэргээх нь зөв гэсэн байр суурьтай ажиллаж байгаа төдийгүй өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн Хуульчдын багийг ажиллуулж эхэлсэн юм. Гэвч нөгөө талаар цаазын ялыг сэргээх нь буруу, ийм төрлийн жигшүүрт хэрэг далд хэлбэрт шилжиж, харин ч нийгэмд сөрөг дагаварууд их гарч магадгүй гэдгийг хуульчид үзэж буй.

Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газраас цаазын ялын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here