Нүүр хуудас Улс төр “XXI зууны Зүүн Азийн шинэ чиг хандлага” сэдэвт хурал эхэллээ

“XXI зууны Зүүн Азийн шинэ чиг хандлага” сэдэвт хурал эхэллээ

281
0
zuun-asia-sudlaliin-baga-hural
“XXI зууны Зүүн Азийн шинэ чиг хандлага” сэдэвт хурал эхэллээ
~“XXI зууны Зүүн Азийн шинэ чиг хандлага” сэдэвт хурал эхэллээ~

“XXI зууны Зүүн Азийн шинэ чиг хандлага” сэдэвт Зүүн Ази судлалын олон улсын аравдугаар хурал өнөөдөр нийслэл хотод эхэлж байна. Тус олон улсын эрдэм шинжилгээний хурлыг МУИС зохион байгуулж, БСШУСЯ дэмжин оролцож байгаа юм.

Энэ удаагийн хуралд Япон, БНХАУ, ОХУ, БНСУ, Франц, Канад, Финлянд, Швед, Шинэ Зеланд, Итали зэрэг гадаадын 40 гаруй эрдэмтэн судлаач, дотоодын 30 гаруй судлаач илтгэл хэлэлцүүлэх аж.

Зүүн Азийн бүс нутаг дахь Солонгосын хойгийн улс төрийн уур амьсгал эергээр өөрчлөгдөж, тус хойгт энх тайвны үйл явц эрчимжиж байгаа, дэлхийн эдийн засгийн шинэ нөхцөл байдал үүсч, дэлхийн худалдааны сөргөлдөөн бий болж эхэлсэнтэй холбоотой юм.

Түүнчлэн Монгол Улсын хөрш орнуудын улс төр, эдийн засгийн байдал хүчирхэгжиж буй үе, БНХАУ-аас дэлхий дахинд тунхагласан “Нэг бүс, нэг зам” санаачилгыг хөгжүүлэхээр чармайж буй үед болж байгаагаараа онцлогтой гэж зохион байгуулагчид үзэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here