Нүүр хуудас Улс төр 79.5 хувийн саналаар Д.Муратын эрхийг түдгэлзүүллээ

79.5 хувийн саналаар Д.Муратын эрхийг түдгэлзүүллээ

132
0
Murat
79.5 хувийн саналаар Д.Муратын эрхийг түдгэлзүүллээ
~79.5 хувийн саналаар Д.Муратын эрхийг түдгэлзүүллээ~

УИХ-ын чуулганы зургаадугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Д.Муратыг гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцлээ.

Ингээд “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй” гэсэн томьёоллоор санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 79.5 хувийн саналаар Д.Муратыг гишүүнээс түдгэлзүүлэхийг дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Д.Мурат гишүүнтэй холбоотой Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад, гишүүнээс түдгэлзүүлсний дараа хууль хяналтын байгууллагаар хэрэг нь шалгагдаад буруугүй нь тогтоогдвол түдгэлзсэн гишүүний бүрэн эрх ахин сэргээд хэрэгжиж эхлэх ёстой. Харин гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд чөлөөлөх тогтоол гарах байх. УИХ-ын гишүүнээс чөлөөлөх асуудал дахин яригдана гэж ойлгож байгаа. Гишүүд энэ процессын талаар нэгдсэн ойлголттой болсны дараа хөдлөхгүй бол хуулийн мухардалд орох эрсдэлтэй гэдгийг хэлмээр байна” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here