Нүүр хуудас Шинжлэх ухаан Нобелийн физикийн шагналын эзэн өнөөдөр тодорно

Нобелийн физикийн шагналын эзэн өнөөдөр тодорно

147
0
nobeliin_shagnal
Нобелийн физикийн шагналын эзэн өнөөдөр тодорно

Нобелийн хорооноос өчигдөр 2018 оны Нобелийн анагаах ухааны шагналын эздийг зарласан.

Энэ жилийн нэр хүндтэй шагналын эзнээр дархлааны системийн судлаачид болох Техасын их сургуулийн эрдэмтэн Жеймс Аллисон, Киотогийн их сургуулийн Тасуко Хонжа нарыг тодруулсан байна.

Хорт хавдартай тэмцэхэд чухал үүрэгтэй Хүний биеийн дархлааны тогтолцооны хариу үйлдлийг хянах цэгүүдийг нээсний төлөө тэдэнд энэ шагналыг хүртээжээ.

Харин өнөөдөр физикийн салбарын Нобелийн шагналыг эзнийг зарлана.

Өнгөрсөн жил энэ шагналыг Америкийн эрдэмтэд болох Кип Торн, Райнер Вайсс, Берри Бериш нарт лазер интерферометрийн таталцлын давалгааны ажиглалтын төсөлд онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлж олгосон юм.

Энэ жил 2002 оноос Нобелийн шагналтнуудыг урьдчилан таамаглаж ирсэн “Кларивайт Аналитикс” компанийнхан Америкийн эрдэмтэн Дэвиш Оушал, Артур Госсард нар физикийн салбарын шагналын эзэд болно гэж таамаглаж байна.

Тэднийг хагас дамжуулагч дахь Холла эффектийг нээсний төлөө ийм шагнал хүртэх эрхтэй гэж үзэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here