Нүүр хуудас Шинжлэх ухаан Стив Жобс”Би оргилд хүрсэн. Гэвч амьд байх хугацаагаа мөнгөөр сунгаж чадсангүй”.

Стив Жобс”Би оргилд хүрсэн. Гэвч амьд байх хугацаагаа мөнгөөр сунгаж чадсангүй”.

203
0

Apple” компанийг үндэслэгч Стив Жобсыг өдгөө мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ. Тэрээр 1955 оны 2-р сарын 24-нд Сан-Франциско хотноо  төржээ.  Тэрээр 1976 онд  1, 3 мянган доллартайгаар «Apple Computer Co.» компаниа байгуулав. Компанийн эхний том захиалга нь орон нутгийн цахилгаан барааны дэлгүүрт зориулан 50 ширхэг Apple I компьютерыг угсрах ажил байлаа. Харин хагас жилийн дараа Возняк, Жобс хоёр дэлхий дээр бөөнөөр үйлдвэрлэсэн анхны персонал компьютер Apple II-оо гаргасан байна. Хөрөнгө оруулагчид олдож тэд Apple II-т мөнгө хаяж, 1980 оны сүүл рүү компани үндэсний түвшинд гарч ирсэн юм. Жобсын хувийн хөрөнгө 200 сая долларт хүрчээ. Асар богино хугацаанд амжилтанд хүрсэн түүний баримталж байсан зарчим  их энгийн юм. Компанийнхаа бэлгэ тэмдгийн тухай “Ньютон алимыг газарт унаснаас үүдэж таталцлын хуулиа нээсэн бол би түүний алимаас хазсанаар технологийн шинэ хуулийг нээсэн” хэмээн дурсаж байсан гэдэг. Түүний шинийг сэтгэдэг ухаан, ажилдаа хандах хандлага нь хүмүүсийг алмайруулдаг байсан гэхэд хилсдэхгүй. Тэрээр амжилтын оргилд хүрсэн ч хүн болгоны хэзээ нэгэн цагт туулах жам ёсоор 2011 онд хорт хавдрын улмаас хорвоог орхисон юм. Би оргилд хүрсэн. Гэвч амьд байх хугацаагаа мөнгөөр сунгаж чадсангүй. Амьдралд чи.. чиний өмнөөс машин бариад хүссэн газарлуу чинь хүргэж өгөх хүн хөлсөлж болно, мөн чиний өмнөөс ажиллаад чамайг илүү мөнгөтэй болгох хүн бас хөлсөлж болно, гэвч чи хэзээч өөрийнхөө өмнөөс өвчин тусаад эмнэлэгт хэвтэх хүн хөлсөлж чадахгүй…. Тэгвэл амжилт, нэр хүндийн эзэн хорвоогийн мөнх бусыг үзүүлэхээсээ өмнө юу гэж хэлсэн бол. Стив Жобсын хэлсэн хэзээ ч мартаж болшгүй захиас бол “Материаллаг зүйлс олдож болно. Гэвч нэг л зүйлийг чи алдсан хойноо ахиж хэзээ ч олж чадахгүй тэр бол “Амьдрал” юм. Мэс заслын өрөө рүү орох гээд хэвтэж байх зуур чи нэг зүйлд харамсах болно, тэр бол уншиж дуусаагүй байгаа “Эрүүл амьдралын талаарх ” гэсэн ном юм. Би яагаад уншиж дуусгасангүй вэ? Яагаад хэрэгжүүлсэнгүй вэ? хэмээн өөртөө харамсана. Амьдралын аль үе шатанд чи амьдарч байгаагаас үл шалтгаалан бид нарын амьдралын Хөшиг нэг л өдөр хаагдана. Гэр бүлээ хайрла, эхнэр хүүхдээ хайрла, найз нөхдөө хайрлаарай. Биеэ бодож, бусдыг хүндэлж, хайрлаж яваарай” гэжээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here