Нүүр хуудас Шинжлэх ухаан “Apple” компаниас Дэлхийн программ хөгжүүлэгчдийн хурал зарлав

“Apple” компаниас Дэлхийн программ хөгжүүлэгчдийн хурал зарлав

139
0
program-hogjuulegchdiin-hural
"Apple" компаниас Дэлхийн программ хөгжүүлэгчдийн хурал зарлав

“Apple” компаниас жил тутам зохион байгуулдаг Дэлхийн программ хөгжүүлэгчдийн бага хурал /WWDC 2019/ ирэх зургадугаар сарын 3-7-нд болно гэж тус компаниас пүрэв гарагт мэдээлэв.

30 дахь жилдээ зохион байгуулж буй уг арга хэмжээнд дэлхийн шилдэг программ хөгжүүлэгчид оролцож, “Apple” компанийн үйлдлийн системийн /OS/ хөгжилд гол анхаарлаа хандуулах ажээ.

“Дэлхий даяар 1.4 тэрбум төхөөрөмж “iOS”, “macOS”, “watchOS” болон “tvOS” үйлдлийн системд тулгуурлан ажиллаж байна” гэж “Apple” компанийн мэдэгдэлд тэмдэглэжээ.

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, энэ удаагийн арга хэмжээний үеэр “iOS 12” үйлдлийн системийн томоохон шинэчлэл болон “iOS 13” үйлдлийн системийг олон нийтэд танилцуулж магадгүй ажээ. Түүнчлэн шинэ тоног төхөөрөмж танилцуулах эсэх нь тодорхойгүй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here